Sunday, April 20, 2014


Дэлхийн анхны машиныг бүтээж байснаараа авто машины зах зээлд Герман тэргүүлэх байр суурьтай байдаг.
Манай урд хөршийн зах зээлд Герман машины эрэлт эрчтэй өсөж байгаа бөгөөд Волксваген, BMW, Даймлер, Ауди компаниудын борлуулалт өнгөрсөн онд 15 хувиар өсжээ.
Тэгвэл Бээжинд болж байгаа, жил бүрийн авто үзэсгэлэнд Германы машин бүтээгчид гол анхаарлаа хандуулж байна. Учир нь энэ жил барууны чанарыг эрхэмлэсэн Хятадын худалдан авагчид борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай урд хөршийн зах зээлд Герман машины эрэлт эрчтэй өсөж байгаа бөгөөд Волксваген, BMW, Даймлер, Ауди компаниудын борлуулалт өнгөрсөн онд 15 хувиар өсжээ.
Волксвагений Хятад дахь үйл ажиллагааны захирал Иохем Хайзманы хэлснээр энэ онд тус компанийн хэрэглэгчдийн тоо 10 хувиар өсөх магадлалтай гэнэ. Түүнчлэн "Ардын унаа" компани 2018 он гэхэд 3600 гаруй худалдааны төлөөлөгчтэй болно гэж төлөвлөж байгаа бөгөөд энэ нь одоогийнхоос даруй хоёр дахин их гэсэн үг юм.
Тансаг машин үйлдвэрлэгчид болох BMW, Daimler, Audi компаниуд ч энэ жил борлуулалт хангалттай өснө гэж үзэж байгаа. Учир нь өнгөрсөн онд тэдний худалдаа 20, 18, 21 хувиар тус тус өсжээ. 2013 оноос эхлэн Хятадын зах зээлд оруулсан шинэ машины тоо 15.7 хувиар өссөн нь ойролцоогоор 17.9 сая машин гэсэн үг юм.
1990 оноос хойш зохион байгуулж буй "Авто Чайна" буюу Бээжингийн авто үзэсгэлэн дэлхийн авто зах зээлийг тодорхойлдог болоод хэдэн жилийг ардаа үджээ.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь гадны машин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, өөрсдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Энэ онд 13 дахь удаа зохиож байгаа эл үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн, ирэх долоо хоногийн мягмар гаригт дуусах гэнэ.
Эхний хоёр өдөрт зөвхөн мэргэжлийн хүмүүс үзэсгэлэнд орох эрхтэй бол гурав дахь өдрөөс энгийн иргэд орж болох гэнэ.






























No comments:

Post a Comment